Pеклам зар сурталчилгаа хийлгэх газраа сонгож чадахгүй л байна уу? Тэгвэл бид танд зөвлөгөө өгъё. Зар сурталчилгаа хийлгэх газраа сонгоход дараах үзүүлтүүдийг харах хэрэгтэй.
Үүнд
- Тухайн газар хэр их удаан үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
- Хэр их ажлын туршлагатай вэ?
- Албан ёсны компани мөн үү?
- Хариуцлага хүлээх чадвартай юу?
- Хугацаанд нь ажлаа хүлээлгэж өгөх чадвар
- Албан ёсны байршдаг оффистой юу?
Эдгээр зүйлийг мэдэхийн тулд
- Тухайн компани веб сайттай байна уу? гэж шалгах хэрэгтэй. Сайт руу нь орж мэдээ, мэдээлэл байна уу?, сайтын бүтэц, дизайн гэх мэт
- Албан ёсны харилцах утастай байна уу? Утас нь хувь хүн шиг гар утасны дугаар байна уу? Гар утасны дугаартай байвал магадгүй зүгээр хэн нэгэн хувь хүн байж магадгүй. Тийм учраас байгууллагын утастай байх юм бол найдвартай компани гэдгийг илэрхийлж байна гэсэн үг. Дараагийн алхам нь дугаар луу нь залгаснаар мөн танд дараах мэдээллийг өгнө.
- Утас нь дуудаад хүн авч байна уу.
- Таны сонирхсон асуултад хариулж чадаж байна уу
- Хэр найрсаг нь ярианы өнгө, хандлага зэргээс мэдээлэл авч болно.
- Хийсэн ажлууд нь юу вэ гэдгийг харах хэрэгтэй Хийсэн ажилтай бүтээлтэй компаниуд бол веб сайт болон феэйсбүүк пейжүүд дээрээ оруулсан байдаг.
Иймээс та эдгээр хүчин зүйлүүдийг харж үзээрэй. Нэмээд үнийн санал авах боломжууд байвал бүүр сайн компани гэсэн үг тийм учраас та энэ боломжуудыг хараад албан ёсний сувгуудаар нь холбогдох юм бол албан ёсны үйлчилгээг авах боломжтой байдаг.
Дараагийн холбоотой блог : Камерын өмнө хэрхэн өөрийнхөөрөө байх вэ
Мэргэжлийн видео реклам хийх үнийн санал авах хүсэлт илгээгээрэй.
Үнийн санал авах хүсэлт илгээх
Таны илгээсэн мэдээллийн дагуу бид холбогдох үнийн саналыг илгээх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү