Камерын өмнө хэрхэн өөрийнхөөрөө байх вэ

Камер чам руу чиглэхэд та сандарч эхэлдэг үү? Ихэнх хүмүүс камерын өмнө сандарч, түгшүүртэй байдаг гэдгийг бид ойлгож байна. Та хэлэх ёстой зүйлээ мартаж, бие чинь чангарч, толгойд чинь ганцхан бодол эргэлдэнэ: “Энэ бүхэн хэзээ дуусах бол?” Гэхдээ битгий цөхрөөрэй.Иймээс 7 зөвлөмжийг хүргэж байна. камер, зураг авалтын үеэр хэрхэн биеэ авч явах.Эдгээр зөвлөмжүүд нь таныг илүү тав тухтай, өөртөө итгэлтэй байхад тусална.

 

Зураг авалтын үеэр илтгэгч хүнд өгөх 7 зөвлөгөө

1. Хэд хэдэн удаа нэг газраас эхлэх хэрэггүй, зураг авалтын цагт тулгаж ирэх хэрэггүй өмнө нь ирээд орчинтойгоо танилц, хүмүүстэй ярилц, хэрхэн байх талаар асууж ярилцаарай, бүлээн цай, кофе уух хэрэгтэй. Ирэхээсээ өмнө уугаарай гэсэн үг биш юм. Зураг авалтын талбай дээр ирээд орчинтойгоо танилцаад сууж байхдаа уух нь чухал Хүн хүрээлэн байгаа орчноо мэдэрснээр тайвширдаг ингэснээр зураг авалтын үйл явцад анхаарлаа төвлөрүүлж чаддаг.

2. Зураг авалтын өмнө биеэ дулаацуул Ингэснээр бодисын солилцоо сайжирч цусан хангамж дагаад сайжирна. Биеэ дулаацуулах 4 арга байдаг бөгөөд

  • эхний аргын тухай би энд хэлэхгүй. Учир нь энэ блогийг хүүхдүүд уншиж байгаа бөгөөд зураг авалтын өмнө хэрэгжүүл гэж зөвлөхгүй.
  • дараах арга нь залгихтай холбоотой.арга байгаа юм. Архи агуулсан бүтээгдэхүүний тухай яриад байгаа юм. Энэ нь маргаантай арга.
  •  дасгал хийх
  • өндөр температуртай халуун кофе, цай уух

3. Зураг авалт эхлэхээс өмнө үе мөчний гимнастикийн хийх арга нь биеийг дулаацуулна. Амандаа юм зажилж байгаа юм шиг хөдөлгөх, амаа нээж хаах, хэлээ гаргах, баруун зүүн тийш нь эргүүлэх, эвшээх, амаа том ангайх гэх мэт хөдөлгөөнийг 3-5мин хийж болно Энэ нь гол нь цусны хангамж сайжруулснаар үг хэлэхдээ гацах эрсдэлийг багасгана Энэ нь цаашлаад зураг авалтын давталтын тоог бууруулдаг үр дүнтэй 

4 Камер асаж бичлэг хийж эхлэхээр өөрт юу мэдэр ч байгаа тухай, эсвэл онигоо ярих, студи дээр яаж ирсэн тухайгаа, өчигдөр эсвэл өнөөдрийн тухай, цаг агаарын тухай, сонирхолтой зүйлийн тухай гэх мэт өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийн тухай ярих хэрэгтэй. Үр дүнд нь үүнд орчиндоо дасаж камер асаалтай эсэх нь ер нь нээх хамаагүй болж ирнэ. Дэлхий ертөнц өөрчлөгдөөгүй бөгөөд сэтгэлзүйн хувьд өөрчлөлт гарч камер дээр биеэ сайн авч явахад тань туслах болно.

5. Гараа хөдөлгөж ярих. Доод хэсэг нь бүсэлхий, дээд хэсэг нь цээж хүртэлх зайн хооронд гараа байрлуулж хөдөлгөж ярих нь өөрт итгэлтэй ярих мэдрэмжийг нэмэгдүүлдэг.

6. Хөдөлгөөн хоорондын тэнцвэрийг хадгалах Гараа хэт их хөдөлгөхгүй байх тухай бодох хэрэгтэй.

7. Хэрэв та ангал руу удаан харвал ангал чамайг харж эхэлнэ. Та камерын ард ямар нэгэн үл үзэгдэх ярилцагч байгаа гэж төсөөлж, түүнд ямар нэгэн зүйл хэлээрэй. Ер нь камераа хүн гэж төсөөлөөд ярих хэрэгтэй.

Хэрэв та өндөр чанартай видео бичлэг хийхийг хүсвэл манай хамт олонд хандаж болно.. Бид таньд туслахдаа таатай байх болно.

 

Дараагийн холбоотой блог : Видео бичлэгээ хэрхэн сайн хийх вэ


Мэргэжлийн видео реклам хийх үнийн санал авах хүсэлт илгээгээрэй.

Үнийн санал авах хүсэлт илгээх

Таны илгээсэн мэдээллийн дагуу бид холбогдох үнийн саналыг илгээх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү