Бизнес эрхлэгчид болон марктинг компанидаа зориулж видео реклам, брэнд контент хийлгэхээр төлөвлөхдөө хамгийн эхэнд "Энэ реклам ямар үнэтэй вэ?" гэсэн асуулттай тулгардаг. Гэвч заримдаа ижил хугацаатай хоёр видеоны үнийн санал хэд дахин ялгаатай гарахад захиалагч тал гайхах нь бий.
Видео контент бол бэлэн лангуун дээр байдаг шиг шууд тодорхой үнэтэй байдаг зүйл биш, харин тухайн концепци, гүйцэтгэлийн нарийн ажиллагаанаас хамаарч бүтдэг бүтээлч ажил юм.
Тэгвэл мэргэжлийн видео студийн үнийн санал ямар бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрддэг болохыг задалж тайлбарлая.
1. Зураг авалтын өмнөх шат
Төсвийн тодорхой хувь нь судалгаа болон бэлтгэл ажилд зориулагддаг.
Концепци ба Зохиол : Рекламны гол санаа, маркетингийн мессежийг боловсруулах, зохиол болон кадр бүрийн зураглал (Storyboard) гаргах.
Байршил сонголт : Тохирох жүжигчид, моделиудыг сонгон шалгаруулах, зураг авалт хийх байршлыг хайж олох, зөвшөөрөл авах.
Ажлын төлөвлөгөө: Багийн хуваарь, техник хэрэгслийн жагсаалтыг гаргах.
2. Зураг авалтын шат
Энэ шатанд шаардагдах баг болон техник хэрэгсээс хамаарч төсөв хэлбэлздэг.
Мэргэжлийн баг бүрэлдэхүүн:
Найруулагч, Зураглаач
Гэрэлтүүлэгч, Дууны техникч
Нүүр будагч , Стилист
Зураг авалтын туслахууд
Техник хэрэгсэл ба Студи:
Кино болон мэргэжлийн түвшний камер, линзүүд
Гэрэлтүүлэг
Дрон
Мэргэжлийн зураг авалтын студи түрээс
Туслах хэрэгсэл ( жижиг хэрэглэл )
Жүжигчдид болон бусад зардал: Жүжигчдийн цалин, хувцаслалт, жижиг хэрэгсэл, тээвэр, хоолны зардал.
3. Зураг авалтын дараах шат
Бичсэн кадруудыг нэгтгэж, амилуулах хамгийн хариуцлагатай хэсэг.
Видео эвлүүлэг : Кадруудыг дэс дараалалд оруулж, зохиолын дагуу хэмнэлд оруулах.
Өнгө засалт : Видеоны уур амьсгал, брэнд өнгө төрхийг тусгайлан засах.
Дуу оруулалт ба Хөгжим : Мэргэжлийн дикторээр дуу оруулах, зохиогчийн эрхтэй хөгжим сонгох, эффектийн дуунуудыг эвлүүлэх.
График дизайн ба 2D/3D Анимаци: Логo анимаци, текстийн эффект, график оруулах.
Төсөвт хамгийн их нөлөөлдөг 4 хүчин зүйл:
Жүжигчид ба Олны хэсэг: Мэргэжлийн, олны танил жүжигчин тоглох эсэх, эсвэл олон хүн оролцсон зураг авалт уу гэдгээс хамаарна.
Зураг авалтын хоног ба Байршил: 1 өдөрт амжих уу, эсвэл хөдөө орон нутаг, олон өөр байршилд зураг авах уу?
График ба Эффект: 2D/3D анимаци болон нарийн график эффект их шаардагдах тусам цаг ба зардлыг өсгөдөг.
Техникийн ангилал: ТВ рекламны стандартын кино камер уу, эсвэл сошиал медиа контентын хөнгөн камер уу?
Нийтлэг гаргадаг алдаа
Ихэнх байгууллага зөвхөн "Минутын урт"-аас хамаарч үнэ бодогддог гэж эндүүрдэг. Гэвч 30 секундын өндөр эффекттэй, олон жүжигчинтэй ТВ реклам нь 3 минутын энгийн ярилцлагын бичлэгээс хэд дахин өндөр төсвөөр бүтдэг.
Танай компанид тохирох төсвийг хэрхэн тодорхойлох вэ?
Мэргэжлийн студид хандахаасаа өмнө та бүхэн дараах 3 зүйлийг бэлдсэн байвал хурдан бөгөөд оновчтой үнийн санал авах боломжтой:
Зорилго ба суваг: Рекламыг зурагтаар цацах уу, сошиал медиагаар уу?
Төсвийн баримжаа: Танай компани энэ төсөлд ойролцоогоор ямар төсөв төлөвлөж байгаа вэ? (Төсөвтөө тааруулж шийдэл гаргах боломжтой байдаг).
Жишээ видео : Та бүхэнд таалагдаж буй эсвэл санаа авмаар байгаа өөр видеоны линк.
Танай байгууллагад шинэ реклам, виртуал аялал эсвэл брэнд контент хийлгэх хэрэгцээ байгаа бол Грийн Визард Студитэй холбогдон зөвлөгөө авч, өөрийн төсөвт тохирсон үнийн саналыг аваарай.
75055550, 95813156
Дараагийн холбоотой блог : 360 Виртуал Аялал: Бизнесийн Хөгжилд Үзүүлэх Ач Холбогдол


Нарангэрэл