Холливуудын киноны шилдэг зураглаачдын талаар, тэдний чадвар онцлог
Аливаа зүйлийг "шилдэг зураглаач" гэж ангилах нь хэцүү учир нь энэ бол субъектив ойлголт юм. Гэсэн хэдий ч бүх нийтийн талархлыг хүлээсэн зарим бүтээлүүд байдаг. Тэгэхээр дэлгэцээр бидний харж байсан хамгийн шилдэг кино урлагт юу хүргэдэг вэ? Юуны өмнө, шилдэг зураглаачгүйгээр гайхалтай кино бүтэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Энэхүү жагсаалтад багтсан кино найруулагч бүр киног жинхэнэ урлагийн хэрэглүүр болгон ашигладаг бөгөөд сцен төлөвлөлт, гэрэлтүүлгийн техник, өнгө аяс, камерын хөдөлгөөн зэргийг хамтад нь эзэмшиж гайхалтай уран бүтээлүүдийг туурвисан.
1. Roger Deakins
Рожер Дикинс бол бүх цаг үеийн шилдэг зураглаачдын нэг гэдгийг үгүйсгэх аргагүй. Тэр тоглолтынхоо оргилд байгаа бөгөөд сүүлийн 25 жилийн турш тэр хэвээр байна. Зохиолоо хүндлэж утга учир бүр дээр нарийн ажилладаг нь кино болгонд нь түүний хэв маягийг харуулж чаддаг. Байгалийн болон практик(орчны) гэрэлтүүлэг, нарийвчилсан дүрслэл, шинэлэг өнгөт палитрыг гайхалтай ашигладаг. Хүмүүсийн сайн мэдэх гэвэл 1917, Blade runner 2047, The Shawshank Redemption дээр ажилласан.148 номинацад нэр дэвшиж 118д нь шагнал хүртэж 2 Оскарын шагналын эзэн болсон.
2. Caleb Deschanel
Калеб Дешанел бол Холливудад ажиллаж байгаа шилдэг зураглаачдын нэг. Түүний хэв маягийг юу тодорхойлдог вэ?
Камерын хөдөлгөөн.
Морь, нугас, галт тэрэгний зураг авалтын аль нь ч бай энэ киноны мастер зураглаач нь камерын тусламжтайгаар хальсан дээрх хөдөлгөөнийг хамгийн эрч хүчтэйгээр авахыг мэддэг.Зураг авалтаар тэргүүлэх хэдий ч кинонууд нь дээгүүр жагсаалтад байдаггүй байна. Оскарт 5 удаа нэр дэвшиж байсан. Бусад кино наадмуудаас 9 д нь шагнал хүртэж 8 номинацад нэр дэвшиж байсан.
3. Rodrigo Prieto
Родриго Прието бол "Аморес Перрос" киногоор олон улсын тавцанд гарсан зураглаач юм. Кино бүрт нь түүний ур чадвар, ямар ч төрөлд ажиллах чадварыг харуулсан. Олон төрлийн камер ленз чөлөөтэй ашиглах чадвартай. Натуралист дүрс авах дуртай хөл тогтворжуулагч биш дан гар дээрээ авах, дэлгэцийн олон формат хольж ашигладгаараа алдартай.
4. Robert Richardson
"Мөнгөн үнэг" гэгддэг Роберт Ричардсон Холливудын шилдэг найруулагч нартай хамтран ажиллаж байсан. Хурц гэрэлтүүлэг, камерны цэвэрхэн өө сэвгүй хөдөлгөөнөөрөө алдартай. Оливер Стоун, Квентин Тарантино, Мартин Скорсезе нар Ричардсонтой хамтран ажиллаж байсан гурван шилдэг найруулагч юм. 3 удаагын Оскарын шагнал бусад наадмуудаас 15 шагнал 98 номинацад нэр дэвшсэн.
5. Emmanuel Lubezki
Эммануэль Любезки бол шилдэг зураглаачдын жагсаалтад багтах өөр нэг орчин үеийн мастер юм. Тэрээр гурван жил дараалан кино урлагаараа Оскарын шагналыг ээлж дараалан хүртсэн цорын ганц хүн юм. Түүний онцлог гэвэл байгалийн болон сарнисан гэрэлтүүлэг, өргөн өнцгийн дуран ашиглах, удаан үргэлжилсэн дүрс авдгаараа онцлогтой. Тэрээр 12 минут зогсолтгүй үргэлжилсэн зураг авалт хийж чадсанаараа нэлээд алдартай болсон. 3 удаагын Оскарын шагнал бусад наадмуудаас 144 шагнал 75 номинацад нэр дэвшсэн.
Мэргэжлийн видео реклам хийх үнийн санал авах хүсэлт илгээгээрэй.
Үнийн санал авах хүсэлт илгээх
Таны илгээсэн мэдээллийн дагуу бид холбогдох үнийн саналыг илгээх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү