2D график
2D гэдэг нь 2 хэмжээст гэсэн үг юм. 2 хэмжээст хэлбэрүүд нь хавтгай бөгөөд зөвхөн урт ба өргөн гэсэн хоёр хэмжээстэй байдаг.2D компьютерийн график нь ихэвчлэн хоёр хэмжээст загвар ( 2 хэмжээст геометрийн загвар , текст, дижитал зураг гэх мэт) болон тэдгээрт хамаарах техникээр дижитал дүрсийг компьютерийн тусламжтай бүтээх явдал юм.
2D графикийг ихэвчлэн хэвлэл, зураг зүй, техникийн зураглал, сурталчилгаа гэх мэт хэвлэх, зурах технологи дээр боловсруулсан программууд ашиглан бүтээдэг.
2D график нь дотор нь геометрийн (вектор график), дижитал (растер график) гэж үндсэн 2 төрөлд хуваадаг.
Вектор график, растер график хоёрын гол ялгаа нь растер график нь пикселээс бүтдэгт оршино. Жишээ нь квадратыг дүрслэн үзъе. Хэрэв тэр квадрат нь растерт суурилсан бол олон мянган пикселээс бүрддэг. Хэрэв квадрат нь вектор дээр суурилсан бол ердөө дөрвөн цэгээс бүрдэнэ. Компьютер эдгээр цэгүүдийг хооронд нь холбож дөрвөлжин үүсгэнэ. Та вектор графикийг растер график руу хөрвүүлэх боломжтой ч растерийг вектор болгон хөрвүүлэх боломжгүй.
2D хөдөлгөөнт дүрс гэж юу вэ?
2D хөдөлгөөнт дүрс нь хоёр хэмжээст орон зайд хөдөлгөөн үүсгэх урлаг юм.
Хөдөлгөөнийг бий болгохын тулд нэг секундын хугацаанд ихэвчлэн 24 зураг зурах бөгөөд хөдөлгөөний хэв маягаас хамааран энэ тоо нь өөрчлөгдөж болох ба секундэд нэг зурагч байж болдог байна. Энэ нь уран бүтээлчдэд үйлдвэрлэлийн цаг/зардлаа хэмнэх боломжийг олгож, 2D хөдөлгөөнт дүрсийг өвөрмөц дүр төрхтэй болгодог.
Toon Boom Harmony эсвэл Adobe After Effects гэх мэт компьютерийн программуудыг ашиглан дижитал техникийг хэрэгжүүлэх хүртэл 2D үйлдвэрлэл нь харандаа, цаас ашиглан гараар зурсан процессоор явагддаг байжээ.
Дараагийн холбоотой блог : Зар сурталчилгаанд таны мэдэх шаардагатай зүйлс
Мэргэжлийн видео реклам хийх үнийн санал авах хүсэлт илгээгээрэй.
Үнийн санал авах хүсэлт илгээх
Таны илгээсэн мэдээллийн дагуу бид холбогдох үнийн саналыг илгээх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү