График дизайны тухай?

График дизайны тухай?

Бидны эргэн тойронд график дизайн хаа сайгүй байгааг олж харж болно. График дизайны чиглэл бүр тодорхой ур чадвар, дизайны арга техникийг шаарддаг.

График дизайн гэдэг нь дүрс, үсэг, орон зай ашиглан утга санааг илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх ажиллагаа юм. График дизайныг дүрслэх урлаг, харилцаа холбооны салбарт хамааруулан авч үздэг. График дизайн нь лого, брэндбүүк гаргах, ном, сэтгүүл гэх мэт хэвлэлийн эх бэлтгэх, сурталчилгааны хуудас, зарлал, самбар, вэбсайтын график, элемент, тэмдэг, пиктографик, сав, баглаа боодол, орчны засал чимэглэл бүтээхэд шаардлагатай байдаг. Жишээлбэл бүтээгдэхүүний баглаа боодол нь компаний лого, чимэглэх зураг, үг, текст болон өнгө, дүрс гэх мэт геометрын дүрсүүдээс бүтдэг. Эдгээрийг хооронд нь уялдуулах нь график дизайны хамгийн чухал хэсэг юм. Дизайн нь өөрөө хэрэглээний урлаг юм.Замын тэмдэг, техник тэмдэглэгээ, зарлал, гарын авлагаас авахуулаад маш олон төрлийн материалд график дизайныг мэдээлэл, мессэж өгөхийн тулд ашигладаг. Зурган илэрхийлэл, текст зэргийг сайжруулах замаар уншихад хялбар, гаргахдахйц болгож болно. Дизайныг бүтээгдэхүүн борлуулах, мессэж, үзэл санааг илэрхийлэхэд ашигладаг. Компаний лого, өнгө, сав, баглаа боодол, текст зэргийг нэгтгэн брэндинг гэж нэрлэдэг. График дизайнерууд брэндинг болон ялгарал үүсгэх үйлчилгээнүүдийг түгээмэл санал болгодог. Брэндинг гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, бэлгэ тэмдгийг бусдаас ялгаруулахад ач холбогдолтой байдаг бол ялгарал нь тухайн компаний имиж, бүтэц, онцлогтой холбоотой. Брэндинг, ялгаралыг бүтээхийн тулд дизайнерууд маркетинг, харилцаа холбоо, сурталчилгааны текст бичдэг мэргэжилтэн зэргээс бүрдсэн багтай хамтран ажилладаг.

Газарзүй, шинжлэх ухаан, математик гэх мэт хичээлийн номнууд төрөл бүрийн график, диаграм, зурагтай байдаг. Жишээ нь хүний биеийн антомийн зургийг харж болно. Сургалтын материалуудыг илүү хялбар, ойлгомжтой болгохын тулд график дизайныг ашигладаг.

Нисэх онгоцны буудал, үзэсгэлэнгийн танхим гэх мэт олон нийтийн газруудад байдаг зам заах чиглэл, зааварчилгаанууд нь зорчигчдод хурдан хугацаанд, хялбар ойлгогдох мэдээлэл олгох зориулалттай. График дизайн нь тэмдэг, дүрс, өнгө зэргийг ашиглан, тодорхой зайнаас харагдахуйц дизайнууд боловсруулдаг. Жишээ нь орчны график дизайнер нь хүмүүст замаа олоход тустай дүрс хийдэг. Үүнтэй холбогдуулан "архитектурын график" гэдэг нэршлийг нисэх онгоцны буудлын тэмдэглэгээг бүтээдэг Жэйн Дэвис Доггет гаргаж ирсэн боловч 2014 оны байдлаар орчны график гэдэг үг илүү ашиглагдсан байна.[3]

Энтертайнмент салбарт график дизайныг чимэглэл, тайз засал, дүрслэл гэх мэт эд ашигладаг. Мөн ном, комик, DVD, CD-ний хавтас, киноны эхлэл, төгсгөлд гардаг танилцуулга, ТВ-ийн нэвтрүүлэг зэрэгт ашигладаг. Мөн футболка, аяга гэх мэт сурталчилгаа, борлуулалтын зоруилалттай хэрэгслүүдэд бас ашигладаг.

Шинжлэх ухааны сэтгүүл, мэдээ, мэдээллийн тоо баримт, текстийг илүү ойлгомжтой болгоход ашигладаг график дизайныг мэдээний дизайн гэж нэрлэдэг. Сонин, сэтгүүл, блог, телевиз, кино зэрэгт график дизайныг чимэглэл, мэдээллийн зорилгоор түгээмэл хэрэглэдэг.

Эцэст нь дүгнэж хэлэхэд дизайн бол мэдрэмжийн урлаг юм. Манай хамт олон энэ мэргэжлийг эзэмшиж , цаашдаа ч суралцсаар явж байгаадаа баяртай байдаг.

Дараагийн холбоотой блог : Зар сурталчилгаанд таны мэдэх шаардагатай зүйлс


Мэргэжлийн видео реклам хийх үнийн санал авах хүсэлт илгээгээрэй.

Үнийн санал авах хүсэлт илгээх

Таны илгээсэн мэдээллийн дагуу бид холбогдох үнийн саналыг илгээх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү