Сайн зураглаач гэж хэн бэ? Зураг авалт хийхэд юунд анхаарах вэ?

Юун түрүүнд зураглаач гэж хэн бэ?


 Зураглаач нь кино телевиз, бичлэг хийх зориулалттай студи болон байршилд камер төхөөрөмжийг биечлэн хянаж ашигладаг хүнийг хэлдэг. Видео үйлдвэрлэлийн төрөл, нөхцөл байдал технологиос хамааран телевизийн камерын оператор, кино оператор,видео зураглаач гэх мэт нэрээр ажилладаг. Гэвч үндсэн суурь чадвар нь адил байдаг. 
Зураглаачын үндсэн суурь чадваруудад юу орох вэ? 
Зураглаач нь найруулагчтай хамгийн ойр ажиллах бөгөөд тухайн кино, нэвтрүүлэг,бичлэгт юу гарах вэ гэдгийг дүрсжүүлж хүмүүсийн нүд болж ажилладаг нэн чухал мэргэжил.Юун түрүүнд техникийн мэдлэг маш сайн байх ёстой. Байнгын найз болох камераа бүрэн судлаж ямар нөхцөлд ямар тохиргоо хийдэг ёстойг сурсан байх хэрэгтэй байдаг байна. Энэ нь ердөө нэг хэсэг бөгөөд камер дангаараа дүрслэлийг бий болгоход хангалтгүй байдаг тул камерний дурангууд, тогтворжуулагч буюу stabilizer, кран зэрэгтэй ажиллах чадвартай байх ёстой. 
Бусад чадварууд
Тоног төхөөрөмж угсрах, тохируулах, 
Үзэгдэл буюу сцен төлөвлөх,бэлтгэх давтах
Зохиолын дагуу зураг авалтын төлөвлөгөө гаргах
Үйл явдлыг бүтээлчээр , үзэмжтэй харуулах, дүрслэх
Ямар ч нөхцөлд бэлэн байх шуурхай хариу өгөх чадварыг дадал болгох
Гэрэлтүүлэг бусад техникийн ажилчидтай харилцан ойлголцох 
Гэх зэрэг оюуны болоод бие махбодийн хувьд ачаалал ихтэй, ажлын тодорхой цаггүй мөн дэлгэцэн дээр гарах дүрсийн үзэмжтэй шууд хамааралтай маш хариуцлагатай мэргэжил юм.
 

Сайн зураглаач гэж хэн бэ ? 

Их дээд сургууль төгссөн төгсөөгүй олон төрлийн зураглаачид байдаг.Энэ салбарт практик ур чадвар, урам зориг, мэдрэмжтэй байх нь дан ганц дээд боловсрол онолын мэдлэгээс эзэмшдэг байхаас илүүтэй сайнаар нөлөөлдөг. Гэсэн хэдий ч энэ зүйлдээ сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулж чадсан онол, практик хослуулж чаддаг дан камер удирдахаас илүү оюуны түвшинд тунгаан бодох чадвартай байх нь сайн зураглаачын материал байдаг.Ийм хэмжээнд хүрэх үндсэн потенциал боломжит хүнийг дүрслэхэд тэсвэр хатуужилтай, бие бялдрын хувьд чийрэг, удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх чадвартай, орон зайн мэдрэмж, гар нүд 2 оо төгс ашигладаг ,төсөөлөн бодох чадвар сайн, өнгөний өндөр мэдрэмжтэй байдаг гэсэн судалгаа байдаг байна. Энэ бүхэн цогцолж чадсан сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой зорьсон зорилгодоо үнэнч байж чадвал сайн зураглаач билээ. 

Зураг авалт хийхэд юуг анхаарах вэ?

Маш энгийнээр тайлбарлахад үндсэн анхаарахад чухал зүйлс бол.
1.Дуу бичилт 
Дуугүй дүрс зурагтай адил гэгчээр хэрвээ дуу бичилтээ шууд камер дээр хийж байгаа бол ахин засварлах боломжгүй тул маш сайн нягтлаж шалгах нь зөв. 
2.Муу гэрэлтүүлэг
Ямар ч үйл явдал болж байсан нялсан хурц гэрэл байсаар байхад дүрсээ авчихсан л бол ахиж засаж янзлах аргагүй. Нүдний бядаа шалгаж гэрэл сүүдрээ нягтлах хэрэгтэй. Дүрс бичлэг гэдэг гэрлээр зурах урлаг шүү дээ.
3. Чичиргээтэй дүрс
Хэрэв та ямар нэгэн action үйл явдал харуулах гэж албаар тэгээгүй л бол гар дээр авсан чичиргээтэй дүрс үзэгчдэд тухгүй мэдрэмж төрүүлэх болно. Зориулалтын камерийн хөл байхгүй бол орлуулах зүйл дээр ( ширээ сандал ) тавьж болох юм.
4. Хэт хурдан хөдөлгөөн
Камерийн хэт хурдтай хөдөлгөөн нь үзэгчдэд таагүй мэдрэмж өгөх видеоны үндсэн агуулгыг ойлгож догдолж үзэхээс сатааруулж мэдэх юм. Нэг цэгээс нөгөө цэг рүү хөдлөх зайлшгүй шаардлагатай бол бичлэг хийхээсээ өмнө хөдөлгөөнөө туршиж үзээрэй.
5. Замбараагүй background
Учир нь олдохгүй хамаа замбраагүй олон зүйлс ардуур нь холиод тавьчихсан ярилцлага байлаа гэж бодоход үзэгчид видеоны агуулганд анхаарах нь юу л бол. Дүрс бичлэг авах орчноо бичлэгнийхээ агуулгатай тохируулж засвал хамаагүй үр дүнтэй байж болох юм.

Дараагийн холбоотой блог : Зар сурталчилгаанд таны мэдэх шаардагатай зүйлс


 

Мэргэжлийн видео реклам хийх үнийн санал авах хүсэлт илгээгээрэй.

Үнийн санал авах хүсэлт илгээх

Таны илгээсэн мэдээллийн дагуу бид холбогдох үнийн саналыг илгээх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү