3d графикын тухай, Дэлхийд болон Монголд

3D гэж юу вэ?

3D буюу гурван хэмжээст гэдэг нь өргөн, өндөр, гүн гэсэн орон зайн гурван хэмжигдэхүүнийг хэлнэ. Физик ертөнц ба түүнд оршин буй бүх зүйл гурван хэмжээстэд харъялагдана.

3D дүрслэлийн түүх хэрхэн эхэлсэн бэ?
1950-иад онд компьютерийн гүйцэтгэл, технологийн хувьд томоохон дэвшил гарсан нь 3 хэмжээст буюу 3D загварчлал юм. Тэдгээрийг цэргийн болон шинжлэх ухааны зорилгоор тусгайлан боловсруулсан бөгөөд хэдэн арван жилийн дараа уран бүтээлчид үүнийг өргөнөөр ашиглана гэж төсөөлөөчгүй байсан билээ.
Анхны 3D программ хангамж нь 1963 онд Ivan Sutherland-ын танилцуулсан Sketchpad нэртэй дипломын ажил нь юм .

3D хөдөлгөөнт дүрслэлийн хөгжил
1972 онд Ivan Sutherlandийн шавь нар болох Edwin Catmull ба Frederic Parke нар 3D дүрслэлт киног бүтээжээ. Энэ нь хүний гар ба толгойн загваруудаас бүтсэн 6.5 минут үргэлжлэх дэлхийн анхны 3D хөдөлгөөнт дүрслэлийн төлөөлөл юм. 

Цаашид өдрөөс өдөрт хөгжилт сайжруулалт явагдсаар 1982 онд Tron хэмээх адал явдалт кинонд 3D хөдөлгөөнт дүрсийг өргөнөөр ашиглаж, 1985 онд гарсан Young Sherlock Holmes кинонд анхны CGI дүр, 1989 онд The Abyss кинонд анхны дижитал усны хөдөлгөөнийг бүтээж, 1991 онд Terminator 2, 1993 онд бодит мэт харагдах үлэг гүрвэлүүдтэй Jurassic Park, харин 1995 онд Pixar студи нь хамгийн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэн кино болох Toy Story -ийг бүтээж байжээ.

Дүгнэлт
1990 оноос хойш 3D программууд гарч хүмүүсийн хүртээл болсноор хүн бүр суралцах боломжтой болжээ. 
Жишээлбэл Cinema4D (1990), MODO (1990), Blender (1994), 3Ds Max (1996) Houdini FX (1996) Maya гэх мэт.
2000-аад оны эхээр олон сургуулиуд гарч эхэлсэн бөгөөд 3D програм хангамжийн онлайн курсууд интернетээр хүн бүрт нээлттэй болж 3D сурах нь хүн бүрт нээлттэй болж, Youtube хөгжихийн хэрээр хүмүүс 3D программын хичээлүүдийг үнэ төлбөргүй өдөр бүр хуваалцах боломж өдрөөс өдөрт нээлттэй болсоор байна.Орчин үед 3D-г зөвхөн кино, видео тоглоомонд ашиглахаас гадна Хувцас загвар, Барилгын интериор, экстериор, машин техник, бүх төрлийн багаж зэвсэг, 3D принтэр гэх мэт бүхий л салбарт ашиглагдах болсон.

Дараагийн холбоотой блог : Зар сурталчилгаанд таны мэдэх шаардагатай зүйлс


Мэргэжлийн видео реклам хийх үнийн санал авах хүсэлт илгээгээрэй.

Үнийн санал авах хүсэлт илгээх

Таны илгээсэн мэдээллийн дагуу бид холбогдох үнийн саналыг илгээх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү