Реклам сурталчилгаа, клип түүний ая хэрхэн бүтдэг вэ?

Реклам сурталчилгаа түүний ая хэрхэн бүтдэг вэ? хэмээн сонирхохоосоо өмнө бидний өмнөх нийтлэл болох "Реклам сурталчилгаа гэж юу вэ? гэсэн нийтлэлийг уншиж сонирхоосой гэж хүсэж байна. Аливаа юмсыг ойлгож судлахдаа суурь ухагдахуун нь сайн байх нь чухал байдаг шүү дээ. Хэрвээ та уншиж дууссан бол сэдэв рүүгээ орцгооё.

Өнөөдөр дэлхийд гэлтгүй Монголд ч хэдэн жилийн давтамжтай ямар нэгэн дуу хит болж  хүмүүс хаа сайгүй л тэр дууг сонсож, даган дуулж, бүжиглэж хөгжин байдаг. Мэдээж тэдгээр дуу болгон өөрийн гэсэн чиглэсэн хүрээтэй, тэр хүрээнд багтах хүмүүсд зориулагдсан олон олон төрөл жанрын дуунууд гаргадаг. 

Хамгийн сонирхолтой нь энэ бүх зүйлс дотроос хамгийн ярвигтай хийгддэг зүйл нь реклам зар сурталчилгааны ард эгшиглэх аяз хөгжим юм. Учир юу гэвэл рекламны хөгжим тэр багахан хугацаанд таны анхаарлыг татахын  зэрэгцээ сурталчилгаанд гарж буй дүрстэйгээ уялдан зохицолдож таньд хүрэх ёстой. Чухамдаа яг энэ л аяыг явж эхлэх үед таны толгойд шуудхан л сурталчилгааны дүрс зэрэгцэн орж ямар нэгэн байдлаар нөлөөлж чадаж л байвал гол зорилго маань биеллээ л гэсэн үг. Дан ганц ая гэлтгүй ганц нэг дуу чимээгээр ч таньд хүрч болно шүү дээ. Жишээ нь хйижүүлсэн ундааны реклам дээр ундааг задлахад гардаг дуу чимээ болон аягалахад гардаг дуу чимээ хоёр тань сонсогдож эхлэх үед та түүнийг хараагүй байсан ч "Өө энэ ямар ч байсан хийжүүлсэн ундааны реклам байна" гээд төвөггүйхэн ойлгож болно.

Одоо бүгдээрээ рекламны хөгжим бүтээх үйл явцтай танилцацгаая. Кино ч бай, клип ч бай, реклам ч бай бүгд бүтэхээсээ өмнө зохиол нь гардаг дүрэмтэй.Үүний дагуу бид хөгжим зохиохоосоо өмнө зохиолтойгоо танилцаж ерөнхий санаагаа ойлгож, бүтээлийн багийнхантайгаа ярилцаад  дотроо ерөнхий үйл явдлаа зураглаж авна. Үүний дараагаар бэлэн болсон рекламны дүрсийг хүлээн авч тухайн зар сурталчилгааны санаа, үйл явдалтай зохилдохуйц, ямар хэсэгт нь ямар ая өгвөл хүмүүст бүр хүчтэй сэтгэгдэл төрүүлж чадах вэ? гэдэг талаас нь харж аяыг зохион дүрстэйгээ нийлүүлснээр таны мэлмийд хүрдэг байх нь ээ.

Эцэст нь дүгнээд хэлэхэд ямар нэгэн зүйлийн аязыг зохиоход бусад зүйл шиг тодорхой дараалалтай алхам байдаггүй бөгөөд бүрэн тухайн ая зохиогчийн мэдлэг, мэдрэмж, ур чадвараас шалтгаалан хийгдэж дуусдаг зүйл юм.

Дараагийн холбоотой блог : Зар сурталчилгаанд таны мэдэх шаардагатай зүйлс


Мэргэжлийн видео реклам хийх үнийн санал авах хүсэлт илгээгээрэй.

Үнийн санал авах хүсэлт илгээх

Таны илгээсэн мэдээллийн дагуу бид холбогдох үнийн саналыг илгээх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү