Хамгийн түрүүнд анхаарах зүйл бол сайн гэрэлтүүлэг. Зураг авалтын үед гэрэлтүүлэг муу байх асуудал тохиолддог. Энэ үед зураг ихэвчлэн бүрсгэр, чанаргүй гардаг. Зураг авах гэж байгаа хүн маш их гэрэлтүүлэгт анхаарлаа хандуулдаг. Гэрэл тусаж байгаа цагт сүүдэр үргэлж байдаг.
Нарлаг орон сууцандч гэсэн нэмэлт гэрэлтүүлэг шаарлагатай, өрөө харанхуй бол гэрэлтүүлэг 1 номерийн асуудал юм.
Доорхи дүрэм баримтах хэрэгтэй.
Хүнийг муухайгаар гаргая гэж бодоогүй бол гэрэлийг доороос тусгаж болохгүй аймшгийн кино шиг хүнийг муухай харагдуулна.
Дээрээс чиглэлтэй гэрэл эвтэйхэн харагдуулдаг. Харин хэр өндөрөөс тусгах вэ гэдэг чухал. Хэт өндөрөөс тусгавал доошоо чиглэсэн том сүүдэр үүснэ. Ийм гэрэлийг рембирант гэрэл гэнэ.
Яг өөдөөс эгц туссан гэрлийг Давинчи гэрэл гэнэ
Иймд гэрэлнээс үүсэж байгаа сүүдэр хаана тусаж байгаа нь чухал байх юм. Сүүдэр хаана үүсэж байгааг ажиглаж ямар төрлийн зураг авалт хийх гэж байгаатайгаа холбож гэрэлээ тавина.
Гэрэлийн хүчийг бас тааруулж сурах хэрэгтэй.Тод хурц гэрэлийг филтер нэмэлтээр тавьж зөөллөж өгөх хэрэгтэй. Зөөлөн гэрэл тод хурц сүүдэр үүсгэдэггүй. Зөөлөн гэрэлтүүлэгээр хөрөг зураг болон ярилцлага хийхэд тохиромжтой. Энэ нь нарийн үрчлээг нууж, арьсыг өнгийг жигдрүүлж, бага зэраг согогийг нууж чадна. Ердийн чийдэнгээр зөөлөн гэрэл өгөхдөө гэрэлээ обьект руу шууд биш тааз руу чиглүүлж тусгаарай.Эсвэл гэрэлээ жигд хөшиг болон цаасаар хучиж болно.
Ер нь зөвхөн байгалийн гэрэлийг ашиглах нь илүү хялбар байдаг юм.
Камерныхаа гэрэл хэмжих индикаторыг хэргэлж сурах хэрэгтэй. Хүний арьсны өнгө камерийн дэлгэцийн өнгөтэй нийцүүлвэл маш зөв өнгөтэй зураг авалт хийнэ.
18 хувийн саарал өнгийн хавтан ашиглаж камерийнхаа гэрэлийг тохируулж байвал маш зөв гэрэлтэй зураг авалт болно.
Гэрэлийг төрөлөөр нь үндсэн, тэнцвэржүүлэх, арын гэрэлтүүлэг, дэвсгэр гэрэл гэж 4 ангилдаг.
Үндсэн гэрэл нь хамгийн хүчирхэг гэрлийн эх үүсвэр юм.Энэ нь ихэвчлэн субектийн өмнө 45 градусаас дээш буюу баруун эсвэл зүүн тийш 45 градусийн өнцөгөөр байрлуулдаг.
Тэнцвэржүүлэгч гэрэлээр үндсэн гэрэлийн гэрэлтүүлээгүй хэсэгийг гэрэлтүүлэхэд ашигладаг. Гол гэрэлийн эсрэг талд байрлах хэрэгтэй.
Арын гэрэл нь бичлэгийн чанарыг сайжруулах таньд тусална. Обьектийн ард аль болох ойр байрлуулах эсвэл дээрээс өгөх гэрэлтүүлнэ. Ингэснээр обьктийг арын дэвсгэрээс салгаж өгдөг гэсэн үг юм.
Дэвсгэр гэрэл нь арын гэрэлтүүлэгийг гэрэлтүүлж өгнө ингэснээр арын гэрэл субьекээс тусгаарлагдаж өгнө.
Гэрэлтүүлгийг байрлуулах хэд хэдэн арга байдаг. 3 Цэгийн гэрэлтүүлэг, 2 цэгийн гэрэлтүүлэг, 4 цэгийн гэрэлтүүлэг, цагираг гэрэлтүүлэгийн төрөлүүд байна.
Эдгээрээс 3 цэгийн гэрэлтүүлэг камер луу харж ярьж байгаа хүнд илүү тохиромжтой хамгийн түгээмэл гэрэлтүүлэг юм
Бичлэгийн чанар бол гэрэлтүүлгээс 100 хувь хамаарна. Гэрэлтүүлэг сайтай үед бичлэгээ засварлахад хялбар байдаг.
Дараагийн холбоотой блог : Зар сурталчилгаанд таны мэдэх шаардагатай зүйлс
Мэргэжлийн видео реклам хийх үнийн санал авах хүсэлт илгээгээрэй.
Үнийн санал авах хүсэлт илгээх
Таны илгээсэн мэдээллийн дагуу бид холбогдох үнийн саналыг илгээх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү