Зар сурталчилгаа өнөө цагийн хамгийн хүчтэй нөлөөллийн хэрэгсэл юм.
Аман хэлбэрийн сурталчилгаа нэлээд эртнээс эхлэлтэй. Анхны хэвлэмэл зар 1978 онд анх гарч байсан бөгөөд 20 зуун бол их тэсрэлтийн үе байсан. Сонин радио телевиз компьютэр интэрнэт гэх мэт хэвлэл, мэдээллийн хэрэгсэл дэлгэрсэн нь хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн.
Монголд гэлтгүй дэлхийд зар сурталчилгаанд зориулсан зардал тогтмол нэмэгдэж байна.
Дэлхийд зар сурталчилгаанд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улсаар Америкийн нэгдсэн улс тэргүүлж байна. Америкийн өргөн хэрэглээний барааны корпораци Procter & Gamble 2020 онд 8 тэрбум гаруй доллар зарцуулсанаараа дэлхийд хамгийн том сурталчлагч болжээ. Бусад томоохон сурталчлагчдын тоонд Голланд-Британийн Unilever, Францын L'Oréal, Америкийн Amazon зэрэг жагсаалтын хоёр, гурав, дөрөвт ордог.
Телевиз, радио зар сурталчилгаа
2021 онд дэлхийн телевизийн сурталчилгааны зардал 160 гаруй тэрбум ам.доллар байсан бол 2024 он гэхэд бараг 177 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Цаашдаа ТВ-ийн зар сурталчилгаа өсөх төлөвтэй байна. Радио сурталчилгаа 2021-2024 оны хооронд бага зэрэг өсөж 29.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Хэвлэмэл мэдээллийн хэрэгсэлийн тухайд зар сурталчилгааны зардал багасч, салбарынхны таамаглалаар ирээдүйд тийм ч таатай биш байна. 2021 онд дэлхийн сэтгүүлийн сурталчилгаанд зарцуулсани 17 тэрбум ам.доллар болсон ч ойрын гурван жилд 15 тэрбум болж буурна гэж үзэж байна.
Дижитал зар сурталчилгааны хувьд 2021 оны байдлаар 455 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ салбар гайхалтай хурдацтай хөгжиж байгаа бөгөөд 2024 онд 645 тэрбум доллар давах төлөвтэй байна. 2020 онд Америкийн үндэстэн дамнасан технологийн компани Google, дижитал сурталчилгаанаас 146 тэрбум ам.долларын орлого олжээ. Харьцуулбал, Facebook болон Twitter сурталчилгаанаас тус бүр 84, гурван тэрбум ам.доллар олсон байна.
Эцэст хэлэхэд дэлхийн хэмжээнд зар сурталчилгаандаа жилд ойролцоогоор 500 гаруй тэрбум долларыг зарцуулдаг байна.Хүн 65 нас хүртлээ дунджаар 2 сая гаруй зар сурталчилгаа үздэг ажээ. Нэг хүүхэд жилд ойролцоогоор 40.000 гаруй зар сурталчилгааг зурагтаар үздэг гэсэн судалгаа байдаг байна.Доорхи формийг бөглөж үнийн санал аваарай.
Дараагийн холбоотой блог : Зар сурталчилгаанд таны мэдэх шаардагатай зүйлс
Мэргэжлийн видео реклам хийх үнийн санал авах хүсэлт илгээгээрэй.
Үнийн санал авах хүсэлт илгээх
Таны илгээсэн мэдээллийн дагуу бид холбогдох үнийн саналыг илгээх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү