Реклам, зар сурталчилгаа гэж юу вэ? Түүний үр ашиг, үзүүлэх нөлөө?

Реклам - ( reclamare)  гэдэг нь дуудах, зарлах, хашгирах гэсэн латин гаралтай үг бөгөөд Орчин үед энэ тэр томъёог нэлээд өргөн утгаар буюу аливаа зүйлийг хэн нэгэнд сурталчлан таниулах гэсэн утгаар голлон хэрэглэж байна. Судлаачид зар сурталчилгааг янз бүрээр тодорхойлсон байдаг.

 


Реклам сурталчилгаанаас – та өөрт хэрэгцээ шаардлагатай байгаа бараа, үйлчилгээг хаанаас илүү хурдан, илүү оновчтой олж болох, гол онцлог шинж чанар болон үйлдвэрлэгч, борлуулагч газруудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Таны шинэ бараа, шинээр гаргаж буй үйлчилгээг зах зээлд гаргахад ямар нэг хэмжээгээр реклам хйих зайлшгүй шаардлагатай болдог. Ийм учраас реклам сурталчилгаа хамгийн хүчтэй маркетингийн урамшууллын нэг хэрэгсэлийн хувьд маш өргөн хэрэглэгдэж байна. Рекламгүйгээр ямар нэг бизнесийг төсөөлөхийн аргагүй болжээ.Ялангуяа сүүлийн 10гаруй жилийн дотор маш хурдацтай хөгжиж байгаа салбар нь реклам сурталчилгааны бизнес юм.

Түүхэн хөгжил
Зар сурталчилгааны анхны үр хөврөл бүр эрт дээр үеэс эхтэй гэж үздэг. Римчүүд гладиаторуудын тулалдааны зарыг бичиж, Финнчүүд худалдааны цуваа өнгөрдөг зам дагуух хад цохионд өөрсдийн эд барааг магтан зурж байсан бол эртний Помпей хотын байшингийн хананд улс төрийн уриа бичдэг байжээ. Анхны хэвлэмэл зар 1478 онд англи хэл дээр гарсныг судлаачид тогтоосон байна.
Дэлхийн анхны сонин болох “Реляцион”, “Авизо” сонинд ч зарын шинжтэй мэдээлэл нийтэлж байв. Сурталчилгааны жинхэнэ түүх XIX зууны хоёрдугаар хагаст анхны сурталчилгааны агентлаг бий болсноор эхэлсэн гэж үздэг. Радио, телевиз үүссэн нь зар сурталчилгааг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд нөлөөлж, зар сурталчилгаа хэмээх цоо шинэ салбарыг бий болгожээ.

1840 оны үед АНУ-ын Бостон хотноо Волны Б.Палмер хамгийн анхны сурталчилгааны агентлагийг үүсгэн байгуулсан. 1950-д оны эхээр DuMont Television Network анхны орчин үеийн телевизийн зар сурталчилгааны цагийг борлуулдаг зардаг болсон. Хамгийн анхны телевизийн зар сурталчигаа нь 1941 оны 7-р сарын 1-нд АНУ-д цацагдсан бөгөөд тухайн үедээ энэ нь 9$ -р үнэлэгдэж байжээ.

АНУ-д л гэхэд жилд ойролцоогоор 60000 гаруй реклам хийгддэг байна. Эдгээр рекламны нэг бүрийн үнэ янз бүр бөгөөд үндэсний телевизийн 30 секундийн сурталчилгааны дундаж зардал 150 мянган доллар хүрдэг. Гэхдээ телевизийн рекламын хөрөнгө мөнгөний нийт эргэлтийг тооцох аргагүй юм.

Орчин үед зар сурталчилгааны ач холбогдол эрс өсөн нэмэгдэж байна. 
Сурталчилгааны ач холбогдол нь:
⦁    бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх,
⦁    үйлдвэрийн нэр хүндийг дээшлүүлэх,
⦁    худалдаа үйлчилгээний соёл, чанарыг сайжруулж,
⦁    бүтээмжийг дээшлүүлэх,
⦁    оновчтой зохион байгуулах,
⦁    бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх,
⦁    үйлчлүүлэх арга барилд сургах,
⦁    оновчтой сонгох,
⦁    үйлчлэгч, үйлчлүүлэгчдийн хооронд зөв зохицтой харьцаа бий болгох,
⦁    өргөн олон түмнийг өөртөө татах,
⦁    шинэ техник, технологи нэвтрүүлэх,
⦁    бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хуримтлуулах,
⦁    хэрэглэгчдийн цагийг хэмнэх,
⦁    хөдөлмөрийг хөнгөвчлөх,
⦁    чөлөөт цагийг үр ашигтай ашиглахад нөлөөлөхөд оршдог.

Реклам сурталчилгаа нь зөвхөн мэдээлэн таниулах төдийгүй бараа үйлчилгээ, тэдгээрийг үйлдвэрлэгч, борлуулагч компанийг чөлөөтэй сонгох нөхцлийг бүрдүүлж , өрсөлдөөний дүнд чанар сайжруулах болон үнийг бууруулахад ч зохих хэмжээнд нөлөөлж байдаг. 

Дараагийн холбоотой блог : Зар сурталчилгаанд таны мэдэх шаардагатай зүйлс


Мэргэжлийн видео реклам хийх үнийн санал авах хүсэлт илгээгээрэй.

Үнийн санал авах хүсэлт илгээх

Таны илгээсэн мэдээллийн дагуу бид холбогдох үнийн саналыг илгээх тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү