card

Видео реклам, сурталчилгааны график дизайны студи

Бид өөрсдийн олон жилийн туршлага, шинийг санаачлагч чадварлаг баг хамт олноороо бахархадаг бөгөөд харилцагч танд сэтгэл ханамж, чанар, онцлог хэв маягийг санал болгож байна.

Видео реклам хийх үнийн санал авах

Бидний тухай

Манай компани нь TV реклам, Сурталчилгаа, Кино, Клип, Онлайн маркетинг, Вэб болон портал програмчлал, Вэб технологийн зөвлөгөө, Вэб технологийн сургалт чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2011 онд байгуулагдсан.

Судалгаа эрэл хайгуул хийнэ

Тухайн сурталчилгаа хийх бүтээгдэхүүн, үйлчилгээтэй сайтар танилцаж бүх талаас нь судалгаа хийдэг

Шинэлэг санал санаачлага

Хийгдсэн судалгаанд суурьлан шинэлэг бүтээлч санал шийдлүүдийг ундрааж эхэлнэ

Мэргэжлийн зураг авалт

Гаргасан санал шийдлүүдийг төлөвлөгөөнд оруулж шаардлагатай зураг авалт хийж, баримт материалыг бэлтгэнэ.

Чанартай гүйцэтгэл монтаж

Бүх дүрс авалт дуусч хамгийн чухал хэсэг болох эдитингийн хэсэгт шилжих бөгөөд эндээс эцсийн бүтээл гардаг

Хийсэн ажлууд

Бид өөрсдийн хийж буй ажлууддаа үргэлж шинийг эрэлхийлж, чанарыг дээдэлж ажилладаг тул таны бүтээгдэхүүн бидний өмнө хийсэн бүтээлүүдээс илүү чанартай, шинэлэг болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Бүх хийсэн ажлуудыг үзэх

 

 

Реклам ямар үнээр хийгддэг вэ?

Манай компанд хандаж буй хүмүүсийн ихэнх нь энэхүү нийтлэг асуултыг асуудаг бөгөөд тухайн хүний хийлгэхийг хүсэж байгаа реклам, сурталчилгааны зорилго, төлөвлөгөөг дэлгэрэнгүй сонсож судлахгүйгээр шууд утсаар болон анхны уулзалтаар хариу өгөх боломжгүй байдаг. Учир нь тухайн реклам сурталчилгааны бүтэц, технологи, төрөл, агуулга, дүрслэх хэлбэр, орох нэмэлт үйлчилгээ гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй үнэ өртөгтэй байдаг тул үнийн санал авах хүсэлтэд дэлгэрэнгүй байдлаар хариулж өөрийн болон бидний цагийг хэмнээрэй.

Бид олон салбарын төрөл бүрийн реклам, сурталчилгаа, шторк хийж ирсэн туршлага дээрээ үндэслэн танай байгууллагын хэрэгцээнд тохирсон хамгийн чанартай, бүх төрлийн хэмжээ, төлбөрийн уян хатан нөхцөлтэй, үнэ цэнэ бүхий, борлуулалт авч ирэх бүтээлийг санал болгож хамтран ажиллахад бэлэн байна.

Үнийн санал авах хүсэлт илгээх

Таны илгээсэн мэдээллийн дагуу бид үнийн саналыг гаргаж бүртгүүлсэн мэдээллийн холбогдох хаяг мэйлээр илгээх тул та мэдээллээ үнэн зөв бөглөнө үү!

(+976) 99028701, 75055550

505 тоот, TG төв, 1-хороо , Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар, Монгол улс